Хятадын засгийн газар тус улсын тэрс үзэлтэн, нэрт уран бүтээлч Ай Вэйвэйг 2011 онд 81 өдрийн хугацаатай баривчлах үеэр иргэний үнэмлэхийг нь хураан авч байсан.
Тэгвэл дөрвөн жилийн дараа буюу энэ сарын 23-нд паспортыг нь эргүүлэн өглөө.
Өдгөө 57 настай зураач иргэний үнэмлэхээ харуулсан зургийг нийгмийн сүлжээ сайтад байрлуулж, лхавга гарагт буцаан олгосон гэдгийг бичсэн байна. 2008 оны Бээжингийн олипмийн гол арга хэмжээ болсон “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэхийн дизайныг гаргасан Ай Вэйвэй хамгийн түрүүнд ХБНГУ-д айлчилахаар төлөвлөж байгаа гэнэ. Нэрт уран бүтээлчийн хүү нь тус улсад амьдардаг аж.
Ай Вэйвэй “Ямар учраас эрх мэдэлтнүүд паспортыг нь буцаан олгохоо шийдсэнг мэдэхгүй. Гэхдээ энэ үйл явдал надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй болсныг илэрхийлж байна” гэжээ.