Галт уулын дэлбэрэлтийн үеэр цацагдсан үнс, утаанаас үүдэн Индонезийн Бали арал дээр олон зуун жуулчид саатжээ.
Аялалын жуулчлын гол цэг болсон энэ арлын Нгурах Рай олон улсын нисэх буудал сарын дотор гурав дахь удаагаа хаагдаад байна.
Жава арал дээр байрлах Раун галт уулын үнс, утаа Балиг бүрхэж, онгоцны буудал хоёр цаг хаагджээ.
Долоодугаар сар бол Бали арлын аялал жуулчлалын оргил цаг үе юм.
Австралийн “Виржин Австрали”, Жетстар Балигаас хөөрөх болон буух лхавга гарагийн нислэгүүдээ цуцлажээ.
Үүнээс өмнө долоодугаар сарын 9 болон 12-нд эдгээр онгоцны буудал мөн л хаагдаж байсан юм.