iPhone ухаалаг утасны борлуулалт сайн байсан нь энэ жилийн гурав дахь улиралын орлогыг дээд хэмжээнд хүргэжээ.
“Apple” компани өнгөрсөн зургаадугаар сарын 27-ныг хүртлэх гурван сарын хугацаанд 47.5 сая iPhone утас борлуулжээ
Гурван сарын хугацаанд 47,5 сая утас борлуулсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 35% -иар илүү гэсэн үг юм. Мөн Мак компьютерын борлуулалт 9 хувиар нэмэгдэж, 4.8 сая худалдаалагдсан байна. Технологийн салбарт тэргүүлэгч “Apple” корпорацийн тэргүүн Тим Күүк энэ жилийн гурав дахь улиралыг “гайхалтай” гэж тодорхойлжээ. Ер нь жил бүрийн гурав дугаар улиралд iPhone утасны борлуулалт удааширдаг юм байна. Учир нь ихэнх хэрэглэгчид шинэ загвар худалдаанд гарна гэсэн хүлээлттэйгээр худалдан авалтаа зогсоодог гэжээ.
“Apple”-ын орлого ийнхүү өндөр гарсан ч тус корпорацийн хувьцаа унаад байгаа юм. Шинжээчид сүүлийн улиралд “Apple”-ийн орлого огцом буурна гэж үзэж байгаа нь хувьцааны уналтад нөлөөлсөн гэж үзэж байна.