Испанийн Малага хотод 1830-1840 онд босгосон Кортихо Хурадо харшийг 16 сая еврогоор худалдах гэнэ. Тус цайзад хүн тогтдоггүй, эзэд нь байсхийгээд л зараад, дайжин зугтдаг нь олон аймшигт үйл явдлаас үүдэлтэй гэнэ. Учир нь IX, XX зууны үед эл харшид шашны бурангуй үзэлтнүүд сатаны зан үйл хийж, эмэгтэйчүүдээр тахил өргөдөг байсан гэнэ. Харшийг эзэмшиж байсан Эредиагийн гэр бүлээс улбаатай аллагын золиос болсон хүүхнүүдийн сүнс тэнд хоргодсон тул хүмүүсийг амар тайван байлгадаггүй гэнэ. 2004 онд сүнстэй харшийг дөрвөн одтой зочид буудал болгохоор ажиллаж байсан нэгэн компани удалгүй дампуурч, барилгын ажлыг зогсоосон байдаг аж.