У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилуулахаар гол дүрүүдээ сонгон шалгаруулсан ч санхүүжилт байхгүйгээс түр хойшлоод байсан юм. Тэгвэл түүний болон үзэгчдийн мөрөөдөл удахгүй биелж УДЭТ намар цагийн нээлтээ энэ жүжгээр хийхээр зэхэж байгаа аж.
Мөн монгол жүжигчдийн амилуулах “Ромео, Жульетта”-гаас өмнө Английн жүжигчид УДЭТ-ын тайзнаа алдарт мюзиклээ тоглохоор болсон байна. Суут зохиолчийн төрсөн нутгаас ирэх жүжигчдийг УДЭТ-ын Гадаад харилцаа хариуцсан менежер О.Гэрэлсүх хариуцан авчирсан бөгөөд түүнийг Монголын анхны Ромео гэдгийг үзэгчид мэдэх биз ээ.
Англи жүжигчдийн тоглолт наймдугаар сарын 6-нд УДЭТ-т болох гэнэ.