Египетийн сац суварга, Энэтхэгийн Таж Махал зэрэг ертөнцийн гайхамшгуудын жагсаалтыг дарс хадгалдаг нэгэн зоориор тэлэх болсноо ЮНЕСКО мэдээлжээ. Хүн төрөлхтний соёлын өвд нэмж бүртгэсэн тэрхүү зоорийн байгууламж нь Францын Эперн хотын “Шампань” өргөн чөлөөнд байдаг оргилуун дарс хадгалдаг асар том байгууламж аж. Чухамхүү тэнд л буюу XVII зуунд босгосон зооринд дэлхийд алдартай олон төрлийн оргилуун дарсыг дарж, хадгалж, хэрэглэгчдэд хүргэдэг юм байна.