Монголын анхны морин хуурын музей болох “Жонон хар” төвийнхөн саяхан театрын нээлтээ хийж, музейн байрандаа өдөр бүр ардын урлагийн тоглолт хийх болсон. Тэгвэл мөн үндэсний хөгжим, бүжиг, сийлбэрийн сургалт явуулах болжээ.
Сийлбэрийн сургалтыг тус төвийн захирал, морин хуур урлаач, судлаач Б.Сүхбаатар ахлан гурван сийлбэрч багшийн хамт хичээллүүлдэг. Ур ухаан шаардсан ховор онцлогтой урлалыг жирийн хүнд зааж байгаа учраас ганцаарчилсан хичээл явуулахаар төлөвлөөд байгаа аж.
“Жонон хар” музей 200 гаруй үзмэртэй бөгөөд 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй.