Италийн палеонтологичид эртний хүний шүд олсон нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээлээ гэж мэдээлэв.
Тус улсын хойд хэсэгт орших нэгэн агуйгаас олдсон олон араг ясан дунд ломботой шүд байсан бөгөөд ойролцоогоор 14.000 жилийн тэртээх хүнийх гэж тогтоожээ.
Тэр үед хүмүүс өвчтэй шүдийг эмчилж, цоорхойг нь бөглөдөг аргатай байж. Шүдийг бөглөсөн материал нь лав буюу амьтны өөхний хүчлээс гаргаж гаргаж авсан лааны тос шиг тодорхой хэмд биеждэг зүйл байсан нь сонирхол татаж буй талаар эрдэмтэд мэдээлсэн байна.