Бельгийн Остенд хотод олон улсын элсний урлаачид ур ухаанаа уралдуулж байна. Элсээр уран бүтээл хийж, өрсөлддөг “Frozen summer fun” уралдаан зохион байгуулагчдын мэдээлснээр оролцогчид жил бүр тодорхой нэг сэдвийн дор бүтээлээ хийх учиртай. Энэ жил “Уолт Дисней” студийн киноны баатруудыг урлах даалгавартай аж. Тиймээс “Уолт Дисней” концернийн захиалгаар, 6000 тонн элсээр 150 бүтээл хийх энэ удаагийн уралдаанд дэлхийн өнцөг булан бүрийн 12 орны 30 уран бүтээлч өрсөлдөж байна. Тэд энэ сарын 12-ноос бүтээлээ хийж эхэлсэн гэнэ. Ирэх есдүгээр сарын 13-нд уралдааны дүнг албан ёсоор танилцуулах бөгөөд тэр болтол өгөгдсөн даалгавруудыг оролцогчид гүйцэтгэж, шат бүрт оноогоо цуглуулахаас гадна гол нэг том бүтээлээ эцсийн Юутай ч, 30 уран бүтээлч Остенд элсээр ид “байлдаж” байна.