“Microsoft” компани үйлдлийн системийнхээ дараагийн хувилбар болох “Windows 10”-ийг энэ сарын 29-нд гаргах гэж байна.
Windows 10 нь нэг дор дэлхийн 190 орны зах зээлд 111 хэл дээр ашиглах боломжтойгоор нээлтээ хийнэ гэж компанийнхан мэдээлжээ.
Түүнчлэн Хятадын зах зээлд Майкрософт Windows 10-аа нэвтрүүлэхдээ Хятадын Lenovo, Tencent компаниудтай хамтарч ажиллахаар болжээ.
Lenovo компани Хятад даяар байрлах 2,500 үйлчилгээний цэгээрээ upgrade хийх үйлчилгээ үзүүлнэ. Харин Tencent нь өөрийн QQ зэрэг аппликэшнүүдээрээ дамжуулан хэрэглэгчиддээ Windows 10-ыг санал болгох аж. Ингэх болсон шалтгаан нь Майкрософт хууль бус хуулалтаас сэргийлэхэд анхаарал тавьж байгаа нэг хэлбэр гэнэ.
Энэ удаа хууль бус хувилбар суулгасан компьютеруудад ч бас шинэ системийн upgrade хийгдэхээрээ онцлог болж байна.
Эх сурвалж: Microsoft.com
HTML-