Зурагт, гар утас гээд өргөн хэрэглээний төхөөрөмж бүр ухаалаг болон шинэчлэгдэж байгаа технологийн зуунд бас бидний бас нэгэн хэрэглээ ухаалаг болж өөрчлөгдөх гэнэ. “Ford” компанийн санал болгож буй уг бүтээгдэхүүн нь автомашины их гэрэл.
Шөнийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед зам дээр гэнэтхэн явган зорчигч, амьтан гарч ирэх нь осол гарахад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг. Тиймээс тус компани зам дээрх амьтан, явган зорчигч, дугуйтай зорчигчийг ялган таньдаг гэрэл зохион бүтээж байгаа аж. Уг гэрэл нь автомашин дахь GPS төхөөрөмж болон машины урд хэсэгт замыг ажигласан камертай холбогдох гэнэ. Ингэснээр камер болон GPS-т зам дээр биетийн дохио ирснээр ухаалаг гэрэл автоматаар тодорч жолоочид анхааруулга өгөх аж.
Гэрэлний ухаалаг системийг “Ford”-ын Герман дахь лабораторид угсарч байгаа хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Кен Вашингтон мэдээлжээ.