Galaxy s6 edge хэмээх шинэ загвар нь “iPhone”-ын борлуулалтын амжилтыг эвдээд удаагүй байгаа хэдий ч “Samsung” компани хэдийнэ дараагийн төхөөрөмжөө худалдаанд гаргахад бэлэн болжээ. Galaxy tab s2 шинэ загварын таблет ирэх сард худалдаанд гарахаар болжээ. 8 болон 9.7 инч гэсэн хоёр хэмжээтэй гарах шинэ загварууд 265 болон 389 гр жинтэй тул ижил хэмжээтэй төхөөрөмжүүдээс хамгийн хөнгөн, нимгэн таблет болно хэмээн тус компанийн инженерүүд танилцуулж буй.
Түүнчлэн 3 гб шуурхай санах ой, хатуу диск нь 32 болон 64 гб-ын багтаамжтай тул зөвхөн нимгэн хөнгөөс гадна хэрэглэгчдэд хэрэглэхэд гацахгүй хурдан, хялбар байх болно хэмээн “Samsung Electronics”-ийн Мэдээлэл технологи, холбоо хариуцсан захирал Жэйкэй Шин мэдэгджээ.