АНУ-ын Нью-Йорк хотын оршин суугчид удахгүй үнэгүй интернэт ашигладаг болно. Гэхдээ цэцэрлэг, талбайд биш хотын гудамжин дахь хогийн савны ойролцоо л хэрэглэж болох гэнэ. Массачусетс хотын “Big Belly” компаниас хогийн савыг нарны зайгаар ажилладаг, үнэгүй интернэтийн шугамтай холбох шинэ санаа гаргажээ. Дэлхийн олон оронд үнэгүй интернэт байдаг ч өндөр том байшингууд долгионыг нь хаан, холболтод хүндрэл үүсэх явдал их тохиолддог. Тэнгэр баганадсан цамхаг ихтэй Нью-Йорк хотод ч мөн интернэтийн сүлжээ байнга тасардаг аж. Тэгвэл “Big Belly” компанийн хогийн сав энэ дутагдлыг бүрэн арилгаж чадна. Ухаалаг хогийн сав үүнээс гадна бас нэгэн том ач холбогдолтой. Учир нь үнэгүй интернэт ашиглахаар хогийн савны дэргэд цугларах хүмүүс цэвэр орчинд интернэт ашиглахыг хүсэх нь ойлгомжтой. Тийм болохоор хогийн савны ойролцоо үргэлж цэвэрхэн байна гэсэн үг.