Английн гэрэл зурагчин Ричард Силвер дэлхий дээрх уран барилгын гайхамшигт дурсгалуудын өдөр шөнийн дүрсийг нэгэн хавтгайд буулган, чадварлаг уран бүтээлч гэдгээ баталлаа.
Энэ цуврал зургуудаа тэрээр Time Sliced хэмээн нэрлэсэн бөгөөд эдгээр гайхамшигт зургаа бүтээхийн тулд нэг зургийг дунджаар 30 кадр дарж байж, сүүлд нь эвлүүлсэн байна.
Уран барилгын гайхамшигт дурсгалуудын өдөр, шөнийн төрхийг харах гэж хонуут өнжүүт хүлээх шаардлагагүй боллоо.