Америкийн алдарт жүжигчин Майкл Дуглас супер баатрын тухай кинонд анх удаа тогложээ.
Хүний чадварыг алдуулахгүйгээр хэмжээг нь шоргоолж шиг болгож багасгах чадалтай химийн нэгдлийг гарган авсан доктор Хэнк Пим гэх эрдэмтний дүрийг “Хүн-шоргоолж” кинонд тэрбээр бүтээсэн байна.
Оскарын шагнал хоёр удаа хүртэж байсан тэрбээр “Уолл Стрит”, “Араншин” зэрэг киногоороо дэлхийд алдаршсан билээ.
“Хүн-шоргоолж” энэ сарын 19-нооос АНУ-ын кино театруудад гарч эхэлжээ.