Хятадын Юньнань мужийн Жаотун хотоос холгүй газраас эртний заан стегодоны чулуужсан яс олджээ.
Палеонтологичдын мэдээлснээр зургаан сая жилийн тэртээх эл амьтны яснууд бараг бүрнээрээ өдгөөг хүрсэн нь гайхалтай бөгөөд өмнө нь ийм бүтэн “заан” олдож байгаагүй гэнэ. Урт хошуут зааны эртний төрөл болох стегодон Кайнозойн эрин, Неоген галавын үед одоогийн Индонезийн Флорес арал орчим амьдарч байсан бөгөөд 12.000 жилийн тэртээд мөхсөн гэж үздэг. Биеийн урт нь барагцаагаар найм, цээжний өргөн нь дөрвөн метр байсан гэх эл амьтны соёо нь гурван метр хүрдэг байсан талаар толь бичигт дурдсан байна. Стегодоныг арслан заан болон өнөөгийн энэтхэг зааны өвөг гэж үздэг аж.