Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатарыг хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг УДБЭТ-ын хамт олон хэрэгжүүлж байгаа билээ.
Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал ирэх пүрэв гаригт буюу долдугаар сарын 23-ны өдөр гоцлол дуучдын сонгодог тоглолтоор үргэлжлэх аж.
Тоглолтод УДБЭТ-ын шилдэг уран бүтээлчид болох МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Ө.Уянга болон бусад гоцлол дуучид оролцож дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг та бүхэнд хүргэх болно.