Хятадын эрх баригчид Өмнөд Африк, Британи, Энэтхэгийн 20 жуулчныг эх орноосоо албадан гаргасан талаар “Guardian” мэдээллээ. Сонирхолтой нь гадаадын жуулчдыг гэмт халдлага, шашны буруу үзэл суртал бүхий бичлэг үзсэн гэсэн үндэслэлээр хөөсөн бөгөөд Британийн жуулчны мэдэгдэж буйгаар тэд Чингис хааны тухай баримтат кино үзсэнээс өөр юу ч хийгээгүй гэнэ.“Синьхуа” агентлаг харин жуулчдыг “Бямба гаригийн үдэш жуулчид зочид буудлынхаа өрөөнд нэр нь тодорхойгүй баримтат кино үзсэнийхээ дараа терроризмын тухай бичлэг үзсэн” хэмээн мэдээлжээ.Мэдээллийн мөрөөр шалгахаар Өмнөд Африкийн жуулчинтай цагдаагийн ажилтнууд утсаар ярих үед ч ард нь террорист халдлагын агуулгатай бичлэгийн чимээ гарч байсан хэмээх мэдүүлгийг цагдаагийн ажилтнууд өгсөн байна.Жуулчдыг долдугаар сарын 10-нд ӨМӨЗО-ы Ордост байрлаж байхад нь саатуулж, албадан гаргажээ. Энэ талаар Британийн хэвлэлийн агентлаг “Тэдний үзсэн баримтат кино нь XIII зууны үеийн Монголын хаан Чингисийн тухай байсан” гэжээ. Харин Британийн жуулчин Хосэйн болон Тахира Жэкобс нар “Магадгүй ямар нэг алдаа гарч тэд баримтат киног суртал ухуулгын бичлэг гэж ойлгосон байх” гэжээ.