Ирэх сард зохион байгуулагдах Бүх Хятадын урлагийн сургууль төгсөгчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнд Цинхуа Их сургуулийг керамик дизайны салбарыг төгссөн О.Онон хэмээх монгол залуу “Үсгэн мэдрэмж” бүтээлээрээ оролцохоор болжээ.
Өнгөрсөн зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-нд Цинхуа их сургуулийн урлагийн салбар төгсөгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдсан аж.
182 оюутны 300 гаруй уран бүтээл тавигдсан үзэсгэлэнд О.Ононгийн Монгол нутгийн чулууны байгалийн өнгө, монгол бичгийн уран хэлбэр болон монголын эртний эдлэлийг харуулахыг зорьсон “Үсгэн мэдрэмж” бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авч Хятадын урлагийн сургууль төгсөгчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнд оролцох урилга авлаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийг керамик дизайн буюу шавар, ваар судлалын чиглэлээр Монгол Улсаас анхны төгсөгч О.Онон тус сургуулийг баклавраар төгсч буй манай улсын гурав дахь төгсөгч юм байна.
Дэлхийд нэртэй сургуулийг ховор салбараар амжилттай төгсөн уран бүтээлийн гараагаа эхэлж буй залуу уран бүтээлч О.Онон “Монгол Улсад шавар ваар эдлэлийн эртний түүх соёл бий, түүнийг Монголдоо хөгжүүлэх зорилготой” хэмээн ярьсан юм