Москва хотын эрх баригчид орон гэргүй хүмүүст үс засуулах болон сахал хусахад нь зориулж үнэгүй үсчингийн газар анх удаа ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Москвагийн Николоямская гудамжинд байрлах “Ангара спасения” хэмээх гоо сайхны газарт тэнэмэл хүмүүс усанд орж, шаардлагатай нийгмийн халамжийн тусламж авах боломжтой болгох бөгөөд, өнөөдрийн байдлаар гэхэд л тэнэмэл хүмүүсийн дунд үсчнээр цалингүй ажиллах хүсэлтэй нэлээд хүн саналаа ирүүлсэн хэмээн тус улсын “Милосердие” буюу “Нинжин сэтгэл” ТТБ-ын дарга Анна Овсяникова хэллээ.
Сонирхуулахад, 2014 онд Москва хотод анх удаагаа тэнэмэл хүмүүст зориулж , “Ангара спасения” буюу “Авралын асар” дулаацуулах цэгийг ажлуулж эхэлсэн билээ. Тэнд орон гэргүй хүмүүс шүршүүрт орох, хувцсаа угаах, дотуур хувцсаа солих бололцоо олгохын зэрэгцээ дулаан хувцас олгож байсан юм аж.