Ж.Россинийн “Үнсгэлжин” дуурийг хоёр жилийн дараа Монгол, Итали хоёр орны тайзнаа тоглуулж, хамтарсан уран бүтээлчдийн баг ажиллуулахаар болсон билээ.
Энэ төслийг санаачлагч нь Италид амьдардаг дуурийн дуучин Самбуугийн Аяана. Тэрбээр эхний удаад хоёр долоо хоногийн сургалт болон хамтарсан тоглолт хийх зорилгоор дуучин Б.Мягмарсүрэн, Ж.Чингис, Ө.Цэрэнчунт нарыг Ромд уриад байгаа юм.
Тэгвэл дуучин Б.Мягмарсүрэн тоглолтын бэлтгэл, сургалтын талаараа “Өдөр бүр 40 хэмийн халуунд дуулж, тоглолтод бэлтгэж байна. Итали, Испани, Оросын дуучид, хөгжимчид, алдарт маэстро Штефин Лауренс Крамертай ажиллаж байна.
“Аида” дуурийн Амнерис, “Эрвээхэй хатагтай” дуурийн Сузуки гээд харилцан адилгүй олон дүрд нэгэн зэрэг дуулах амаргүй, бас сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тоглолт хоёр хоногийн дараа Ром хотын “Formello” болон “Town Hall”-д болох аж.
Ж.СЭЛЭНГЭ