1930-аад оноос хойшхи автомашины хөгжил дэвшил, түүхэн замналыг харуулах хуучин машины үзэсгэлэн өнөөдөр Чингисийн талбайд нээгдлээ. Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын үйл ажиллагааны нээлт болж буй уг үзэсгэлэнд 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Нийт дөч гаруй машиныг үзмэр болгож буй үзэсгэлэнгийн 12 нь хуучин автомашин сонирхогчдынх аж. ОХУ-д үйлдвэрлэсэн ГАЗ-12 Зим, ГАЗ-13 Чайка, Москвич 2140, ГАЗ 69Б, ГАЗ-67 зэрэг суудлын автомашинууд тавигдсан байна.