Леонардо ди Каприо байгаль, экологийн төлөө багагүй мөнгө зарж, тэмцдэг нэгэн. Ямар сайндаа л агаар бохирдуулахгүйн тулд ээжийнхээ болон өөрийн унаанд санаа тавьж, эко сонголт хийх билээ.
Тэгвэл энэ удаа тэрбээр буяны үйлсэд зориулан 15 сая доллар хандивлах болжээ. Ингэснээр эх дэлхийгээ сүйрлээс аврахад бага боловч тусалж, хариуцлагаа ухамсарлаж буй хэрэг гэж тэрбээр мэдээлжээ.
Лео 1998 онд өөрийн гэсэн сан байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 40 гаруй оронд хэрэгжүүлсэн 70-аад төслийг санхүүжүүлсэн юм байна.