Америкийн сансрын станц “New horizons” өнгөрсөн долоо хоногт Дэлхий ван гаригт 12.500 км ойртсон талаараа дэлхийд дамжуулж байсан.
Тэгвэл тус гаригийн гадаргуугаас дөрвөн км зайнаас зургийг нь авчээ.
Нарны аймгийн хоёр дахь том одой гариг Дэлхий вангийн судалгаанд зориулан бүтээсэн, бүрэн автомат удирдлагатай, гариг хоорондын станц “New horizons”-ыг 2006 оны арванхоёрдугаар сард хөөргөсөн бөгөөд жилийн дараа зорьсон газраасаа 2.3 сая км зайтай байгаагаа мэдээлсэн аж.
Түүнээс хойш унтаа дэглэмээр ажиллаж байгаад энэ оны эхээр үйл ажиллагаа нь идэвжсэн юм байна. Сансрын эл төхөөрөмжийн тусламжтайгаар тус гаригийн соронзон орон, агаар мандал болон дагуулынх нь талаар гээд олон мэдээлэл цуглуулсан байна. Дэлхий ванг 1930 онд нээсэн бөгөөд 2006 он хүртэл нарны аймгийн ес дэх гариг хэмээж байсан. Тэр цагаас статусыг нь цуцалж, одой гаригт хамруулах болсон.