18:00 “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт ҮДБЭЧ-д энэ сарын 9-15-нд
19.00 “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл Улаанбаатар чуулгын байранд өнөөдөр
10:00-17:00 Улаанбаатар хотын музейд сан хөмрөгийн үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.
10:00-22:00 “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.
17:00 “Монгол наадам” олон нийтийн хөтөлбөрийг Монголын Үндэсний музейд танилцуулна. Монгол нутагт хүн анх аж төрж эхэлсэн нэн эртний үеэс өнөөг хүртэлх монголчуудын түүх, археологи, угсаатны зүйн холбогдол бүхий 56 000 гаруй цуглуулгатай. Байнгын үзэсгэлэнгийн 9 танхимд чулуун зэвсгийн үеэс Ардчилал шинэчлэлийн үе хүртэлх Монголын түүх, соёлыг дэлхий нийтэд сурталчилан таниулан соёлын өвийг түгээх, музейн олон нийтийн хөтөлбөрийг үзэгчдэд хүргэх олон талт үйл ажиллагааг явуулдаг Монголын Үндэсний музей нь монголчуудын их баяр наадмыг угтан “МОНГОЛ НААДАМ” олон нийтэд зориулсан танин мэдэхүйн хөтөлбөрийг долдугаар сарын 10-ны үдэш 17.00-21.00 цагт зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр хүүхэд, залуус, жуулчдад монгол наадмын дэс дараалал, ёс журам, зан үйлийг монгол бөх, шагайн харваа, сур харваа наадгайн жишээн дээр үзүүлэн таниулах, тайлбарлан хүргэх, монгол цагаан идээний амталгаа, айраг ундааны талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулна. Музейн сонгосон танхимуудыг тайлбартайгаар үзнэ.
12:00 Өндөр Гэгээн Занабазар богдын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан Дашчойлин хийд "Зүүн хүрээ" коллежийн багш Мөнх-Эрдэнэ-ийн "ГЭГЭЭН ГУРВАН ҮСЭГ БИЧИГ" судар бичлэгийн үзэсгэлэн 2015 оны 07.10-20-ны хооронд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлт: 2015.07.10-ны 12:00 цагт болно.
Монголчууд Энэтхэг, Түвд, Монгол хэмээх гурван орныг "Номт гурван орон" хэмээн нэрлэж, эдгээр орнуудын хэл, үсэг бичгийг "Гэгээн гурван хэл, үсэг бичиг" хэмээн хүндэтгэн дээдэлж ирсэн уламжлалтай билээ. Энэхүү үзэсгэлэнд эдгээр гурван орны бичиг үсгийн соёлыг дэлгэн үзүүлэх юм.
Уг үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн бүтээлүүд нь Монгол, Энэтхэг /Самгард, Пали, Хинди/, Түвд зэрэг 5 зүйлийн номын хэлээр 16 төрөл зүйлийн үсэг бичлэгүүдээр Бурханы шашны судар тарниуд, Монгол улсын төрийн дуулал, Өндөр Гэгээн Занабазар богдын зохиосон "Адистадын дээдийг хайрлагч", "Норов бадам" зэрэг бүтээлүүдийг бичиж багтаасан болно.
Монголын гурван зүйлийг үсэг бичиг: Соёмбо, хэвтээ дөрвөлжин, монгол бичиг юм.
12.00 Богд хааны ордон музейгээс Улсын их баяр наадмыг тохиолдуулан "Даншгийн цуваа" нэртэй сэдэвчилсэн үзэсгэлэнг сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд музейн сан хөмрөгөөс 34 нэр төрлийн 44 ширхэг үзмэр дэлгэгдэж нийтийн хүртээл болох юм.
Энэ жилийн хувьд дээрх үзэсгэлэнг 2015.7.10-2015.7.20 хүртэл нийт 10 хоног нийтийн хүртээл болгохоор зохион байгуулж байна.
Даншгийн цуваа гэдэг нь Богд хаанд Бат-Оршил өргөж, 90 гаруй зүйлийн юмсыг цувуулан барихыг хэлдэг. Эхлээд таван өнгийн том хадаг уясан мөнгөн хот мандал, дараа нь алт цутган үйлдсэн Аюуш бурхан, дараа нь урт наслахыг ерөөсөн Цэндоо гэдэг судрыг таван эрднээр бичсэнийг барих мэтчилэн олон зүйлийг цувуулан барьдаг байжээ.
Даншгийн цуваанд барьдаг дээрх зүйлсийг хутагтын гадаад сангаас бэлтгэн, олон аймгийн тайж, занги, ноёдын дагалт зэргийн ардууд хүлээн авч их дуганд хүргэхээр ирж, дэс дараагаар жагсан барьж зогссоноос, Бат-Оршил өргөх ноёд түрүүчээс нь авч Богдын гарт барих лугаа, хажуу талд зогссон сойвон лам нар хүлээн авч ар этгээдэд зогссон дотоод сангийн нярав нарт тушааж өгөхийн зэрэгцээгээр сүүл сүүлчийн жагсаалын юмыг нэг нэгээр урд мэт тасралтгүй цувуулан дэвшүүлж гүйцэтгэдэг байжээ.