Үндэсний их баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж байгаа тохижилтын ажлуудын нэг нь тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийх юм. Уг усан хөшиг нь гэрэлтдэг байхаар төлөвлөсөн бөгөөд хөшгийг наадмын өмнө ашиглалтад оруулах юм байна.