Талархал гэдэг бол их багадаа гол нь биш хүнд хамгийн их урам зориг, итгэлийг бэлэглэдэг үнэгүй бөгөөд сэтгэлийн хамгийн том бэлэг байдаг. Та хүүхэддээ аливаа зүйлд алхам тутамдаа баярлаж талархсанаа илэрхийлэх ухамсарыг багаас нь эхлэж төлөвшүүлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд чинь өөрөө ч зөв төлөвшиж, аливааг хүндлэх, хайрлах ухаанд суралцдаг. Талархалаа илэрхийлэх чадамжыг хүүхэддээ төлөвшүүлэхээсээ өмнө та эхлээд энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Харин одоо та бүхэнд гэр бүлийн уур амьсгалаа талархал, урмын үгсээр дүүргэх бяцхан зөвлөгөөг хүргэе.
1. “Баярлалаа” гэдэг үгийг автоматаар хэвшүүлэх
Та хүүхдээ бага байгаа болохоор одоохондоо юм ойлгохгүй гэж бодож болохгүй. Тэднийг дөнгөж үг хэлж оролдох үед тэрнээс ч өмнө баярлалаа гэдэг үгийг хэлж тэдний оюун ухаанд нь автоматаар суулгах хэрэгтэй. Тэд өсөж том болох тусмаа үгийн утга учир үнэ цэнийг нь ойлгож яваандаа чин сэтгэлээсээ хэлж сурах болно.
2. Хариу үйлдэлд сурга
Та гэр бүлийнхэндээ амттай сайхан хоол хийж өгч уур амьсгал бүрдүүлж өгч чадсан бол хүүхдүүд чинь үүний хариуд ээждээ талархсанаа илэрхийлдэг байх хэрэгтэй. Хүүхдээ нэг л өдөр ээжээ би аягаа угаачихъя гэдэг болтол нь та л хичээх хэрэгтэй шүү. Энэ бол хариу нэхсэн зүйл огт биш юм.
3. Хүүхдээ урамшуул
Хүүхдийнхээ гаргасан өчүүхэн төдий амжилт, өөрөө хичээгээд хийсэн ямар ч ажлыг урамшуулж, баярлаж байгаагаа илэрхийл. Аав ээж, гэр бүлийн урмаар тэтгэгдсэн хүүхэд дахин шинийг хийх хүсэл эрмэлзэлтэй болдог.
4. Баярлалаа гэж мэндчилгээ бич
Та гэрийнхээ хаалга, толь, хөргөгчин дээр хүүхдэдээ талархсан үг бүхий захиа нааж үлдээж бай. Энэ нь хүүхэд тань ирээдүйд хэн нэгэнд бэлэг өгөх эхлэл болж байдаг. Нэг л өдөр таны өрөөнд талархалын захиа наасан байх болно. Баярлалаа гэж хэлэхэд заавал шалтгаан байх албагүй.
5. Бүхнийг санах дурсамж үлдээ
Аливаа тэмдэглэлт баяр, төрсөн өдрийг хэзээ ч тэмдэглэхгүй мартаж өнгөрөөж болохгүй. Баяр болгоноор хүүхэддээ дурсамж үлдээж байх хэрэгтэй. Зураг авч, бичлэг хийн эргээд санах дурсамжийг үлдээгээрэй.