“World ballet grand prix Tokyо” уралдаанаас манай улсын уран бүтээлчид гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, “World ballet grand prix Tokyо”-г энэ сарын 21-23-нд Японы Токио хотноо зохион байгуулсан юм. Үүнд манай улсаас Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид оролцож, 6-8 насны ангилалд “Exotika” багийнхан тэргүүлж, алтан медалийн эзэд боллоо. Мөн 9-11 насны ангилалд “Copellia” багийнхан тэргүүн байрт шалгарсан аж. Ингэснээр манай улс багийн төрөлд хоёр алтан медалийн болзол хангажээ. Мөн ганцаарчилсан ангилалд Ч.Гэгээн, А.Танангоо, Э.Марал, З.Анирлан нар хүрэл, М.Ингүүмэл мөнгөн медаль хүртэв. Харин шилдгийн шилдэг төрөлд А.Танангоо тэргүүлжээ. Түүнчлэн тусгай байрт Ц.Амина шалгарсан байна.
ЮНЕСКО-гийн Олон улсын балетын холбоо болон “Шорюү” нэгдлийнхний хамтран зохион байгуулсан эл уралдаанд өнөө жил 20 гаруй орны өсвөрийн балетчид дөрвөн насны ангилалд өрсөлджээ.
У.Цэцэг