АНУ-ын Хууль зүйн яамны удирдлага Дональд Трампын эсрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон 10 гаруй ажилтнаа ажлаас нь халжээ. Энэ тухай CNN суваг мэдээлэв.
Тус яамны сайдын үүрэг гүйцэтгэгчүүрэг Жеймс МакХенри мэдэгдэлдээ, АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн бодлогыг хэрэгжүүлэхэд Хууль зүйн яам ажлаас чөлөөлөгдөж буй ажилтнуудад найдах боломжгүй хэмээн тайлбарлажээ.
“Засаг хэвийн ажиллахын тулд удирдлагууд доод албан тушаалтнууддаа итгэх нь нэн чухал. Та Ерөнхийлөгч Трампыг мөрдөж яллах ажилд чухал үүрэг гүйцэтгэснийг тань харгалзан төрийн тэргүүний мөрийн хөтөлбөрийг үнэнчээр биелүүлнэ гэдэг чинь итггэл үзүүлэх боломжгүй хэмээн би үзэж байна" гэж МакХенригийн захидлыг CNN иш татав.
Вашингтон дахь ВВС-ийн сурвалжлагчдын тайлбарласнаар ажлаасаа халагдсан хуульчид Трампын эсрэг хоёр хэрэг дээр /нууц бичиг баримттай буруу харьцсан, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүчингүй болгох гэсэн оролдлого/ ажиллаж байсан тусгай прокурор асан Жэк Смитийн багийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.
Жэк Смит дээрх хэргээр Трампыг буруутай хэмээн үзэж ял тулгаж байсан бол Трамп гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй.
Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд ирэнгүүтээ Жэк Смитийг шууд огцруулна гэж амласан ч прокурор Трампыг тангараг өргөхөөс өмнө огцрох өргөдлөө өгсөн юм.
11-р сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Трампыг эсрэг хэргүүдийг хаасан байна. Прокурорудын тайлбарлаж буйгаар Хууль зүйн яам албан тушаалдаа байгаа ерөнхийлөгчийг яллах эрхгүй аж.