Ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилийн II улирал өчигдөр эхэллээ. Энэ үеэр нийт нутгаар хүйтний эрч чангарсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт ихсэх эрсдэлтэй аж. Тиймээс хүүхдүүдээ дулаан хувцаслаж, сургуулийн орчинд амны хаалт зүүж хэвшүүлэхийг Эрүүл мэндийн болон Боловсролын яамныхан эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөсөн байна. Дээрх хоёр яамныхан хамтран сургууль, цэцэрлэгүүдэд томуу, томуу төст өвчин голомтлон тархахаас сэргийлэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулаад буй гэнэ.
М.Оч