“Мазаалай” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 23-26-нд хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд долоон орны 24 уран бүтээлч оролцож байсан. Харин энэ удаа тэмцээний хүрээ өргөжин тэлж, 10 орны 28 уран бүтээлч 14 баг болж өрсөлдсөн байна. Мөсөн сийлбэрчдийн бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж сонирхох боломжтой. Тэмцээний дүн өчигдөр гарсан бөгөөд Монголоос О.Батхүү, Малайзын иргэн Ян Чон Мин нарын баг тэргүүн байрт шалгарав. Удаах байрыг манай улсын уран бүтээлч Ч.Оргилболд, Польшийн иргэн Мишел Пиотер Мизула нарын багийнхан эзэллээ. Гуравдугаар байрт Ч.Оргилболд, Э.Энхбат нар жагсав.
Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Малайз, Чех, Польш, Америк, Солонгос, Мексик улсын уран бүтээлчид оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоос гадна олон улсад өөрийн орныг сурталчлах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолжээ.
А.Тэлмэн