Coca-Cola компани химийн хлоратын агууламж ихэссэн ундаануудаа Европын зарим оронуудаас эргүүлэн татахаа мэдэгдэв.
Тодруулбал Бельги, Люксембург, Нидерландаас бүтээгдэхүүнээ эргүүлэн татах гэж байгаагаа аж. мэдэгдэв. Харин Их Британид дээрх багцаас өнгрөсөн жилийн сүүлээр нийлүүлсэн бүтээгдэхүүнүүд бүгд зарагдаж дууссан байна.
Бельгийн Гент хот дахь тус компанийн салбар үйлдвэрт төлөвлөгөөт шалгалтын явцад хлоратын хэмжээ ихэссэнийг илрүүлсэн гэж AFP агентлаг тус компанийн нэрээ нууцалсан албан тушаалтны хэлснийг иш татжээ.
Хлоратын өндөр агууламж нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялангуяа хүүхэд, нярайд бамбай булчирхайн асуудал үүсгэдэг юм.
Хлорат нь хлорт суурилсан ариутгагч бодисыг ус цэвэршүүлэх болон хүнсний үйлдвэрт хэрэглэх үед үүсэж болддог.
Хлоратын агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, цусан дахь хүчилтөрөгч буурахад хүргэдэг аж.