Энэтхэгийн Прайаграж хотод Хинду шашинтнуудын Кумб Мела баяр наадмын үеэр бөөгнөрөл үүсэж 15 хүн дарагдаж амь үрэгджээ. Энэ тухай “France Presse” агентлаг тус хотын эмнэлгийн ажилтныг иш татан мэдээлэв.
Үүнээс гадна олон хүн мөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байна.
Кумб Мела наадам нь Энэтхэгийн хойд хэсэгт 12 жилд нэг удаа наадам болдог юм. 1-р сарын 13-нд эхэлсэн тус баярт 110 сая гаруй мөргөлчид оролцож, Ганга мөрний усанд оржээ. Срын дараа наадамд 450 сая хүн, түүний дотор гадаадын 1.5 сая хүн оролцох төлөвтэй байна.
Бөөгнөрөл Ганга мөрний эрэгт ариун ёслол үйлдэж байх үеэр үүсэн гэж гэрчүүд ярьжээ.