1. Архи дарсыг хэмжээтэй хэрэглэх
Насанд хүрэгсдийн гуравны нэг нь архи, архин төрлийн бүтээгдэхүүнүүдийг тогмол болон хэтрүүлэн хэрэглэдэг. Архийг тогтмол хэрэглэх нь элгийг хүндээр гэмтээдэг билээ. Үүнд элэгний хатуурал \цирроз\ орно. Бүх нас баралтын дотор элэгний хатуурлаар өвчилж нас барах явдал АНУ-д 7-р байранд ордог. Том хотуудад бол насанд хүрсэн эрчүүдийн 4-5 тутмын нэг нь архи, архин төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг байна. Өдөрт 200 грамаас дээш архиийг 10-аас дээш жил тогтмол хэрэглэхэд элэг цирроз-хатуурал болж эхэлдэг байна. Элэгний эдүүд энэ үед холбогч эдээр солигдон сорвижиж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрдэг. Энэ үед нь цирроз-элэгний хатууралыг архи хэрэглэхгүйгээр зогсоож болох боловч эмчилгээний хувьд тийм ч амаргүй учир дутагдалтай болсон байх ба удаан хугацаагаар эмчлүүлэх хэрэгтэй болдог.
2. Элэгний вирусээр өвчлөхгүй байх
Элэгний хурц үрэвслийг А вирусийн, архаг удаан өвчилж байгааг В вирусийн өвчлөл, ямарч шинж тэмдэггүйгээр элэг өвчилж байгааг С…… г. м нэрлэж байна. Эдгээр вирусуудаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Нэгэнт вирусийн халдвар авсан бол элэгээ хамгаалах арга барилд суралцах нь чухал.
3. Витамин С их хэмжээгээр хэрэглэх
Мичиганий Анагаах Ухааны Их Сургуулийн судалгаагаар Витамин С элэгийг хамгаалдаг гэсэн дүн гарсан байна. Өдөрт 500 мг-ийг хэрэглэхэд элэг хатуурах, өөхжихөөс сэргийлдэг байна. 5000 мг-ийг хэрэглэхэд элэгний өөхлөг буурч, 50,000 мг-ийг хэрэглэхэд өвчтөний биеийн байдал сайжирч, арьсны шар өнгө долоо хоногийн дотор арилж байсан байна. Тэгэхээр яаж хэрэглэх вэ гэдэг нь хүн бүрд гарч илэрч буй шинжүүдээс хамаарч өөр өөр байх нь.Хамгийн багаар бодоход л 500-900 мг витамин С өдөр бүр хэрэглэхийг зөвлөж байна. Элэгний халдвар авсан бол эмчилгээний үр дүн сайтай байх болно.
4. Тарианд найдах хэрэггүй
Хэдийгээр та вирусээс хамгаалах вакцин хийлгэсэн байсан ч л түүнд 100 хувь найдах хэрэггүй.
5. В-ийн төрлийн витамин хэрэглэх
Ялангуяа витамин В12 -ийг хэрэглэснээр арьсны шарлалт арилж хоолонд дуртай болох ба цусан дахь билирубиний хэмжээ хэвийн болдог. Витамин В12 -ийг судсаар тарьж элэгний архаг үрэвслийг амжилттай эмчилсэн судалгааны дүн байдаг. Эмчийн бичиггүйгээр авч болохоос гадна гаж нөлөөгүйгээрээ ашигтай. Тариагаар хэрэглэхийг чухалчлалгүйгээр уухаар хэрэглэвэл сайн. Мөн хамраар хэрэглэдэг гель шингэц сайтай байдаг.
6. Ногоо болон жимс тогтмол хэрэглэх
Ногоо жимс их хэрэглэх нь эслэг ихтэйгээс гадна аль ч эрхтэн системд эерэгээр нөлөөлдөг. Ногоо, жимсэнд өөх тос байдаггүй. Мөн В-ийн төрлийн витаминаар баялаг бөгөөд фолийн хүчлүүдийг агуулсан байдаг. Фолийн хүчил нь элэгний вирусийг эмчлэхэд ихэд тустай
7. Түүхий хагас боловсруулсан хоол идэх сайн
Гэвч мэдээж баталгаатай хүнсийг шүү дээ. Чадахынхаа хирээр шүүрхий хоол- хагас боловсруулсан хүнс идэх хэрэгтэй. Зарим эмч нар хорт хавдар үүссэн үедээ зөвхөн нэг эрхтэнээр хязгаарлагдахгүй бусад эрхтэн системд байрлаж байдаг хэмээн үздэг. Тэднийхээр бол хагас боловсруулсан болон шүүрхйи хоол хүнс нь хорт хавдрыг бага үүсгэдэг хэмээн үздэг байна.
8. Эмчийн зөвшөөрөлгүйгээр эм тариа дур мэдэн хэрэглэхгүй байх
Эм бол хор шүү дээ. Элэг нь Таны биед орж ирсэн хортой бодисыг хоргүйжүүлэгч гол төв юм. Стероидийг агуулсан хүч, тамир тэнхээ оруулдаг булчин хөгжүүлэгч эмүүд элгийг хүчтэй хордуулдаг. Мөн бусад эм бэлдмэлүүд жишээлбэл архи уух үед өвчин намдаагч цитрамон \Tylenol\ эмийг хэрэглэх нь элэг өвчлүүдэх өндөр магадлалтай байдаг.
9. Таргалуулагч хоол хүнсийг аль болох бага хэрэглэ
Элэг бол 1,8 орчим кг жинтэй таны биеийн хамгийн том булчирхай юм. Элэгний өвчний үед элэг өөх тосыг уусгаж хайлуулах үйл ажиллагаа нь буурдаг. Хэвийн үед элэг өдөрт 250-1000 мл цөс ялгаруулдаг. Үүний 80% нь нарийн бүдүүн гэдэс рүү орж шимэгдээд үлдсэн хэсэг нь элэг рүү буцаж хоргүйжүүлэгддэг. Энгийн үед 3,6 г цөс ялгардаг бол өөх тостой хоол идэх үед 4-8 г цөс ялгарч шимэгдүүлдэг байна. Элэг өөхөлснөөс болж амархан гэмтэж өвчлөхөд бэлэн, эмзэг болдог. Гэвч нийт хүн амын 25% -нь элэг өөхөлсөн байдаг гэсэн статистик судалгааны дүн байдаг. Үүнийг буруу хоололттой холбоотой гэж судлаачид үздэг.
10. Аюулгүй бэлгийн харьцаанд ор
Хэрэв та бэлгийн олон хавьтагчтай бол элэгээ өвчлүүлэх урьдчилсан нөхцөл өндөр байна гэсэн үг.
11. Гараа сайн угааж бай
Бие засах болгоныхоо дараа гараа сайтар угааж занш. Савантай бүлээн усаар гараа тогтмол сайн угааж байх хэрэгтэй.
12. Цөсний чулуу үүсэхээс сэргийл
Зөвхөн амьтны гаралтай хүнс л холестрол агуулдаг. Холестролын нэг хэлбэр бол цөсний чулуу юм. Зарим хүн хэт их холестрол агуулсан байдаг. Холестролыг хоолоо тохируулж идэх, бүр болохгүй бол эм ууж хянаж бас болно.
13. Цөсөө хайрлах хэрэгтэй
Цөсний хүүдий 33 мл цөс нөөцлөх багтаамжтай. Цөс нь билирубиний пигментийг агуулж, өөх тосыг саармагжуулдаг. Цөс цөсний хүүдий дотор өтгөрдөг. Учир нь цөс цөсний хүүдийд байрлах хугацаандаа доторхи шингэн нь гадагшилж өтгөрдөг. Энэ өтгөрөлт ихссэнээс болж цөс өвчилдөг. Цөс өвчилж байгааг илэрхийлж чадах гол зүйл бол өтгөн-ялгадас юм. Цөс өвчилснөөс болж өтгөн-ялгадас цагаан өнгөтэй болдог. Учир нь цөсөнд агуулагдаж байгаа билирубин пигмент нь нарийн бүдүүн гэдэс рүү орж өтгөнтэй холилдон цагаавтар өнгийг бараавтар болгож өгдөг. Гэтэл өвчилсөн үед цөсний ялгаралт буурах буюу цөс, цөсний хүүдийд түгжирснээс болж нарийн гэдэс рүү орох цөс саатсанаас өтгөн цагаан өнгөтэй болдог байна.
14. Лицетин хэрэглэх
Цөсөнд агуулагдаж буй фосфорын нэгдэл. Лецитин нь өөх тосыг хайлуулж саармагжуулахад чухал үүрэгтэй. Цөсний чулууг эмчлэхэд үр дүнтэй гэж зарим судлаачид үздэг. Нунтагаар хэрэглэвэл үр дүн илүү сайтай байдаг. Ямар нэг гаж нөлөөгүйгээрээ ашигтай.
15. Элэгний талаарх мэдээлэл сайн уншиж судлах хэрэгтэй.