Яруу найрагч Б.Батзаяа, орчуулагч Н.Энхбаяр, утга зохиол судлаач Я.Баяраа зэрэг залуус “Boobooks” гэх албан бус хэвлэлийн компани байгуулсан. Тэд эх орондоо хэвлэгдээгүй, заримыг нь бүр хориглосон зохиолуудыг сонгож, монгол хэлт уншигчдад хүргэдэг билээ. Тухайлбал, АНУ-ын яруу найрагч Чарльз Буковскийн “Хүүхнүүд” роман, эх орондоо гишгэх эрхгүй болсон, Хятадын эсэргүү гэгддэг Ма Жианы “Хэлээ гарга”, Оросын постмодернизмыг түүнгүйгээр төсөөлшгүй Данийл Хармсын богино өгүүллэгүүдийг хэвлүүлсэн. Мөн“Төмөр сар” яруу найргийн, “Эрчүүдийн үнэнтөрх” өгүүллэгийн түүвэр хүргээд буй. Тэгвэл дээрх уран бүтээлчид“Битгий хичээ” нэртэй Чарльз Буковскийг дурсах үдэшлэг зохион байгуулахаар болжээ. XX зууны нөлөө бүхий зохиолч Чарльз Буковски нь “архичин, тэнүүлч, танхай” яруу найрагч гэдгээрээ Америкийн төдийгүй дэлхийн утга зохиолын түүхэнд тэмдэглэгдсэн нэгэн юм. Түүний булшиндээр “Битгий хичээ” гэсэн бичээс бий. Ялагч болохын төлөө махран зүтгэх бус, ялагдагч гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийхээ тухай үнэнч шударгаар бичсэн нь түүнийг амжилтад хүргэжээ. “Битгий хичээ” үдэшлэг Чарльз Буковскийн ижил нэрт романаас сэдэвлэсэн“Фактотум” киногоор эхлэх бөгөөд найруулагч Бент Хамерынэл киног Б.Баясгалангийн орчуулгаар хүргэнэ. Мөн Чарльз Буковскийн шүлэг, романы орчуулагч Б.Хатантөмөр, Г.Лхагвадулам, Н.Ганбат нар оролцож, уншигчидтай бүтээлүүдийнх нь талаар ярилцах юм. Түүнчлэн Д.Галсансүх, Б.Батзаяа, Я.Баяраа, Ц.Дэлгэрмаа, А.Урантогос, Ө.Үлэмжтөгс, Р.Улам-Оргих, М.Батбаяр, Т.Бямбасүрэннар шүлгээ унших аж. Эл үдэшлэг энэ сарын 23-нд “Наранплаза” худалдааны төвийн “Нью-Йорк” ресторанд болно.