“Мэдрэмжийн эрэл хайгуулчдад зориуллаа” уриатай “Хархорум” визуал арт, хөгжмийн наадмыг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулав. Эл наадмыг “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-нийхөн санаачлан хүргэсэн юм. “Хархорум” наадам үндсэн тайзнаас гадна бэсрэг хоёр тайзны үзүүлбэрийг үзэгчдэд бэлдсэн байв. Гол тайзан дээрх үзүүлбэрүндэсний урлагийн тоглолтоор эхэлсэн. Тодруулбал, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид цамын бүжиг толилуулж, “UB drums” хамтлаг бөмбөрийн үргэлээ. Үргэлжлүүлэн залуусын дунд ур чадвар, хэв маягаараа танил болсон Одиссей ,Ану Дол , Эдуард, Номт ,Билигүүтэй , Ги Боратто зэрэг 15 дижей сетээ толилуулав. Тухайлбал, 2020 онд Парисын загварын долоо хоногийн үеэр зохион байгуулсан “Circular fashion summit” виртуал арга хэмжээнд электро хөгжмийг уртын дуутай хоршуулсан уран бүтээлээ хүргэсэн дижей Ану Дол “Хархорум” наадмаар дипхаус, амбиент урсгалаар тоглосон. Тэгвэл “Majesty” лэйблийг үүсгэн байгуулагч, дижей аус, хард техно, техно урсгалаар тоглов. Тэрбээр хөгжмийг “эрх чөлөө, хайр, нэгдэл” гэх үгсээр дүрсэлдэг уран бүтээлч юм. Дижей
Номт“The colors” хамтлагийн гишүүн, “The ballroom” энтертайнментийгүүсгэн байгуулагч гэдгээр нь залуус андахгүй. Тэрбээр пропер техно урсгалаар туурвидаг билээ. “Хархорум” наадмын онцлох зочин бол дижей айлаа. Бөмбөр болон аналог синтезатор холин, минимал техно хөгжим “урладаг” гэдгээр нь түүнийг электро хөгжим сонирхогчид эчнээ мэддэг. Бразилын электро хөгжмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дижей нарын нэг тэрбээр уран бүтээлийн гараагаа 1994 онд эхэлжээ. Өдгөө “Kompakt” хөгжмийн компанид харьяалагддаг юм байна. Хауc урсгалаар дагнадаг тэрбээр зургаа дахь цомгоо гаргаад буй аж. Эл наадмаар визуал арт төрлийн уран бүтээлийг 360 градус хэмжээст 11 метрийн өндөр дэлгэцээр үзэнгээ дээр дурдсан олон улсын болон дотоодын дижей нарын хөгжмийг сонсох боломжтой байв. Тодруулбал, техно, хаус урсгалын хөгжмийг лазер гэрлийн шоугаар чимэглэсэн тоглолтыг уран зургийн дүрслэл бүхий визуал артаар баяжуулснаараа эл наадам онцлог байлаа. Мөн зөвхөн цэнхэр өнгө ашиглан, реалист, сюрреализм буюу бодит, зөн билгийн дүрслэлүүдийг гаргадаг зураач Ж.Ойланы зургаан уран бүтээлийг бодитоор болон визуал арт хэлбэрээр . Ингэхдээ Монголын уламжлалт хөгжмийг электрониктой хослуулсан толилуулсан нь содон байлаа. Тухайлбал, Аюуш буюу Насан цаглашгүй бурхны хөрөг, алдарт Мөнгөн модыг үзүүлж, эртний Хархорум хот, тэмээн жингийн цуваа, сансар огторгуйгаар үзэгчдийг аялуулсанюм. “Хархорум” наадмыгзохион байгуулагчид “Монголын түүхэн дэх хамгийн том нийслэл, нэгэн цагт дэлхийн соёл иргэншлийг холбогч байсан Хархорум хотоор наадмаа нэрлэсэн. Үүний шалтгаан нь бид эдүгээ цагийн арт, гэрэл, дуу, дүрс, технологийн дэвшлээр урлаг, хөгжмийн бүтээлийг алдаршуулах, олон улсад таниулах гарц бий болгох чин эрмэлзэлтэй” хэмээв. л наадмыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.