Улсын сургуулиудыг өөд нь татах сонирхол П.Наранбаяр сайдад бий юү
“Улсын болон хувийн сургуулиудын хооронд сургалтын чанарын гавьтай ялгаа байхгүй, төгсөгчдийнх нь мэдлэг, ур чадварын хувьд ч хол зөрүү үгүй. Гагцхүү нийгмийн сэтгэлгээнд, олон нийтийн дунд л үүнээс үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, ташаа ойлголт, талцал хуваагдлын гүн ангал бий болчхоод байна”. Сүүлийн үед ийм залруулга, ухуулгын шинжтэй мэдээллийг хүмүүс нийгэмд эрчимтэйгээр түгээх болж. Ингэхдээ 2022 онд Монголд хийсэн сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA), сүүлийн жилүүдийн элсэлтийн шалгалт, томоохон олимпиад, уралдааны үр дүнг эш татан харьцуулж, жиших байдлаар байр сууриа бататгах нь түгээмэл.
2024-10-22
Амны хаалт л аминд орох цаг ирлээ
Утаа униар, уур бухимдлын эх үндэс болсон өвлийн улирал юу юугүй хаяанд тулж ирлээ. Энэ сарын сүүлчээс эхлэн агаарын температур аажмаар доошилж, Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхааруулаад байна.
2024-10-16
Олон улсад 790 сая жуулчин аялжээ
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO)-аас 2024 оны 1-7 дугаар сарын аялал жуулчлалын үзүүлэлтийг бүсчлэн гаргасан тайлангаа албан ёсоор танилцууллаа. Энэ хугацаанд олон улсад 790 сая жуулчин аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11 хувиар өссөн, цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоос дөрвөн хувиар бага үзүүлэлт гэнэ.
2024-10-10
Аргаль, халиун бугад зориулж хөв цөөрөм байгуулжээ
“Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллага, “Эко Мөрөн” байгаль хамгаалах нөхөрлөл, “Эко Хэнтий” жуулчны бааз, “Ханомаро тур” ХХК хамтран “Юнител групп”-ийн дэмжлэгээр Хэнтий аймгийн Мөрөн сумд зэрлэг амьтдад зориулан хөв цөөрөм байгуулжээ. Үүний үр дүнд тухайн бүсэд нутагладаг ан амьтад, ялангуяа нэн ховор аргаль, халиун буга өвөл, хаварт ундаасаж харангадах аюулгүй болсон гэнэ.
2024-10-09
Ажиллах хүчний “дөнгө”-тэй мега төслүүд
2024 оны парламентын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ажлынхаа “цэс”-ийг олон нийтэд танилцуулаад байна. Үүнийхээ тэргүүнд өөрсдийн “нэрийн бүтээгдэхүүн” хэмээн тодотгосон 14 ажлыг эрэмбэлээд буй. Эдгээрийн ихэнх нь монголчуудад эчнээ танил болсон, хэрэгжүүлэх талаар яриад багагүй хугацаа өнгөрсөн, эхлүүлэх нэрийдлээр чамлахааргүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан ажил байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүгд шинэ санаачилга биш гэсэн үг.
2024-10-09
Аюулт үзэгдэл, осол 14-өөр нэмэгдэв
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 92 дуудлага бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо 14-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт тохиолдлын 74 буюу 80.4 хувийг түймэр эзэлсэн бол хүний үйл ажиллагаатай холбоотой осол 17, газар хөдлөлт нэг удаа бүртгэгджээ.
2024-10-08
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг “Арта” аппликэйшнээр төлөх боломжтой
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмж, эцэг, эх, асран хамгаалагчаас сард 20 000, жилд 192 000 төгрөг гаргуулахтай холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хүнсний түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний үе шаттай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх, төлбөр тооцоо хийх “Aрта” хэмээх платформыг эцэг, эхчүүдэд санал болгож эхэлжээ.
2024-10-08
Хар утаатай, харанхуй өвөл айсуй
Өнгөрөгч баасан гаргийн 19.10 цаг орчимд нийслэлийн цөөнгүй байршилд цахилгаан тасарч, олон мянган айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага нэг цаг орчмын хугацаанд хэрэглээгээ хязгаарлуулж, гэрэл, дулаангүй болов. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан Хэрэглэгчийн төвийн 7004 7004 дугаарын утсаар холбогдож, цахилгаан тасарсан шалтгааныг тодруулсан иргэдэд “ДЦС-4”-т гэмтэл гарсан. Засаж байна. Багадаа 2-3 цаг болно” гэсэн хариу өгч байв. Гэтэл...
2024-10-07
“Монгол орны ургамлын улаан данс”-ыг хэвлүүлэхээр бэлтгэж байна
Биологийн олон янз байдлын конвенцын талуудын 15 дугаар хурал (CBD)-аар баталсан Куньмин-Монреалийн төлөвлөгөөний 2030 он хүртэлх 23 зорилтыг хэрэгжүүлэх, Биологийн олон янз байдлыг хамгаалах 2025-25-2030 оны стратеги төлөвлөгөө боловсруулах ажил өдгөө манай улсад үргэлжилж буй аж.
2024-10-04
Хүлэрт намаг бүхий 20 мянган га талбайг нөхөн сэргээж, хамгаална
Манай улс 2015-2017 онд “Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт” төсөл хэрэгжүүлэн, үндэсний хэмжээнд судалгаа хийгээд нийт хүлэрт намгийн 50 хувь нь ямар нэгэн хэлбэрээр доройтсоныг тогтоосон. Тэгвэл 2024-2027 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, албан ёсны нээлтийг нь уржигдар зохион байгуулсан “Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд доройтсон газруудыг нөхөн сэргээх ажлыг хийхээр төлөвлөжээ.
2024-10-03