Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

“Степпе монстерс”-ынхон лигийг тэргүүлж эхэллээ

Монголын хоккейн холбооны 2024-2025 оны лигийн АШТ Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мөсөн талбайд үргэлжилж байна. II тойргийн дөрөв дэх өдрийн тэмцээнд “Степпе монстерс”-ынхон Дархан-Уул аймгийн “Шарын гол” багийг 9:5-аар илүүрхэв. Тэд ийнхүү тойргийн дөрөв дэх ялалтаа байгуулснаар 12 оноогоор лигийг тэргүүлж эхэллээ.
2024-11-19

Б.Дүвжид, Т.Сайфолла нар ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

Бүгд найрамдах Исланд улсад зохион байгуулсан, хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад Монголын зургаан тамирчин өрсөлдлөө. Тэднээс эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв.
2024-11-19

“Аварга” дээд сургууль, “Тэс” клубийн баг олон улсад хүч сорих нь

Тайванийн Тайпэйд энэ сарын 22-26-нд зохион байгуулах олон улсын танхимын олс таталтын тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн (Зэвсэгт хүчний 032 дугаар анги болон “Тэс” клуб), эмэгтэйчүүдийн (“Аварга” дээд сургууль) шигшээ багийнхан оролцохоор бэлтгэл базааж буй.
2024-11-15

“Хилэнц” дэвжээнийхэн ДАШТ-д өнгөлж байна

Цэнхэр бүстнүүдийн амжилтыг буухиалж “Мастер-3” ангиллын 120 кг-д “Методс Монгол” академийн Ө.Буянбаатар хүрэл медалийн болзол хангав.
2024-11-14

Танхимын УАШТ-д 2022-2024 онд түрүүлж, байр эзэлсэн тамирчид өрсөлдөх нь

Улаанбаатар хотод танхимын триатлоны УАШТ-ийг анх удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны усан бассейн, спорт зааланд ирэх сарын 7-нд болох тус тэмцээнд 2022- 2024 оны уралдаанд түрүүлж, эхний гурван байр эзэлсэн шилдэг 16 эрэгтэй, найман эмэгтэй тамирчныг Монголын триатлоны холбооноос нэр зааж, урилгаар оролцуулах аж.
2024-11-14

Б.Идэрболд аваргын цамц өмсөв

Сүүлийн дөрөв дэх өдрийн тэмцээнд БНХАУ-ын “Ском” багийн легионер дугуйчин Б.Идэрболд нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.
2024-11-14

Д.Цэрэнбат алтан цом гардлаа

БНХАУ-ын биллиардын спортын тоног төхөөрөмжийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг “Yalin brand” ивээн тэтгэж, “Шайн биллиард” клубийнхэнтэй хамтран Монголд анх удаа “Yalin open-Mongolia-2024” тэмцээн зохион байгууллаа.
2024-11-14

“Монгол цэрэг-2024” тэмцээний шилдгүүд тодров

Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2024” практик буудлагын уламжлалт тэмцээнийг хууль сахиулах байгууллагуудын дунд 11 дэх удаагаа зохион байгуулав. Цэц сорьсон оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс олон байсан нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон. Энэ удаа 222 буудагч буудлагын зургаан төрөлд, насны дөрвөн ангилалд өрсөлдлөө.
2024-11-14

Г.МОНГОЛЖИН: Дэлхийн дэвжээнд амжилт гаргах зорилго минь одоо л эхэлж байна

Монголын жиү жицүгийн холбоо, “Гаруда” академийн бор бүстэй тамирчин Г.Монголжин бөхийн төрлүүдээс энэ спорттой зургаан жил нөхөрлөж буй. Сүүлийн жилүүдэд дотоодын томоохон тэмцээнд цахиур хагалж, спорт сонирхогчдын анхаарлыг татах болсон тэрбээр тив, дэлхийн дэвжээнээс ч медаль хүртсээр байна.
2024-11-13

Г.Баяндүүрэн байлдааны самбогоор дэлхийн хошой аварга болов

Казахстан улсын Астана хотод энэ сарын 8-11-нд зохион байгуулсан самбо бөхийн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Гавьяат тамирчин Г.Үүрцолмон нарын удирдлагад зодоглолоо.
2024-11-12

Баянзүрх дүүрэгт “ВМХ racing” талбай ашиглалтад оруулах нь

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр болон Монголын дугуйн холбооны удирдлагууд олон улсын болон Азийн дугуйн холбооны удирдлагын багт ажилладаг Дато Амаржит Даршан Сингх Жиллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар ВМХ болон уулын дугуйн төрлийг эрчимтэй хөгжүүлэх, 2026 онд тус төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай хэлэлцжээ.
2024-11-12

Х.Дамдинбаяр: Ширээний теннисний тэмцээний шүүлтэд луйвар байдаггүй

Монголын ширээний теннисний олон улсын шүүгч, спортын дэд мастер Х.Дамдинбаяр олон улс, тивийн тэмцээнд уригдаж, Ази, Европын шилдэг тамирчдын тоглолтыг нэг бус удаан дэнсэлсэн. Түүний шүүсэн тоглолтуудаас Казахстаны Астана хотод болсон Азийн АШТ дэлхийн олон орны анхаарлыг ихэд татсан юм. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
2024-11-11

Б.Алтанчимэг анх удаа ДАШТ-ээс медаль хүртлээ

Узбекистаны Ташкент хотод энэ сарын 5-10-нд зохион байгуулсан холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдсөн.
2024-11-11

“Шаркс” багийнхан аваргын төлөө тоглох нь

Манайхан аваргын төлөө Эрхүүгийн ШУТИС-ийн шигшээ багтай тоглохоор шалгарсан. “Шаркс” багийнхан тоглолтын нэгдүгээр үед өрсөлдөгчөө 19:6-гаар буулган авч, тэмцээнийг тэргүүлж эхэллээ.
2024-11-08

Ази, Номхон далайн орнуудын АШТ зохион байгуулах эрх олгов

Тайванийн Тайпэй хотод үргэлжилж буй Ази, Номхон далайн орнуудын АШТ-д Монголын багаас өсвөр үеийнхний холимог хосын төрөлд Ж.Батболд, Ц.Эгшиглэн, эмэгтэйчүүдийн хос тоглолтод М.Анхилуун, Ц.Эгшиглэн, эрэгтэйчүүдийнхэд М.Тэлмэн, Ж.Батболд нар алтан медалийн төлөө өрсөлдөнө.
2024-11-07

Нэр нэгтнүүд “Улсын чансаа”-ны ялагч болсон байна

Нэр нэгтнүүд “Улсын чансаа”-ны ялагч болсон байна
2024-11-07

Б.Амин-Эрдэнэ, Ц.Сайханчимэг нар дэлхийн аваргаар тодорлоо

Б.Амин-Эрдэнэ, Ц.Сайханчимэг нар дэлхийн аваргаар тодорлоо
2024-11-07

М.Алтанбагана: Айкидогоор хичээллэхдээ хэнийг ч ялан дийлэх, хэнтэй ч өрсөлдөх шаардлагагүйг ойлгосон

Японы бие хамгаалах урлагийн нэг төрөл болох айкидог монголчууд мэддэг болоод багагүй хугацааг үдсэн. Одоогоос 30 жилийн өмнө Монголын айкидо холбоо үүсэн байгуулагдсан түүхтэй. Үүгээр сонирхож хичээллэх хүүхэд, залуусын хүрээ жилээс жилд тэлж, олон болсныг клубүүдийн бэлтгэл сургуулилалтаас харж болно.
2024-11-06

Х.Нямдорж дэлхийн аварга болов

АНУ-ын Лас-Вегас хотод энэ сарын 7 хүртэл үргэлжлэх жүдогийн ахмадын ДАШТ-д Монголоос 47 тамирчин зодоглож байна. Дээрх тэмцээний эхний өдөр өрсөлдсөн жүдочдоос М6 ангиллын (55-59 нас) 60 кг-ын жинд Говь-Алтай аймгийн тамирчин Х.Нямдорж түрүүлж, аварга боллоо. Тус ангилал, жинд хүч сорьсон Орхон аймгийн “Хангарьд” клубийн тамирчин Г.Баатарсүрэн удаалсан юм.
2024-11-06

Монгол шүүгчид Азийн цомын тэмцээнийг дэнсэллээ

ОУХБХ, Азийн хөл бөмбөгийн холбооны элит талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ, Г.Сүх-Эрдэнэ нар Тайваньд зохион байгуулсан 17 хүртэлх насныхны Азийн цомын урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтод шүүгчээр ажиллахаар анх удаа томилогдсон.
2024-11-05