Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, хөдөлгөөн

АН: Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барина 

Мөн гишүүн Б.Пүрэвдорж “Хувь, хэмжээг нь багасгаж байж иргэд татвараа бүрэн төлнө, далд орлого ил болно. Г.Занданшатар даргын санаачилгаар, 100 мянган хүний гарын үсэгт тулгуурлан боловсруулах гэж байгаа төслийг миний өргөн барьсан төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй” гэв. Тэрбээр НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн бариад буй. Түүнчлэн гишүүн Ц.Туваан орон нутгийн иргэдээс түлш тасарсан гэх мэдээлэл ирүүлж байгааг дурдаад, үүнд Засгийн газар анхаарал хандуулахыг шаардлаа. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж буйг дуулгав. 
2023-10-31

МАН: Орон нутгийн сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн талаар бусад намынхантай зөвшилцөнө 

Мөн Улаанбаатарын авто машины түгжрэлийг бууруулах зорилгоор төлбөртэй бүс тогтоохоор хуулийн төсөл боловсруулж буй тухайд тэрбээр олонхын бүлгийн дарга “Татвар, төлбөртэй бүс тогтоох, эсэх талаар нэлээд сайн ярилцах ёстой. Хуулийн төслийг өргөн барьсны дараа бүлгээр дахин хэлэлцэнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 
2023-10-31

Либертари болон ИМЗУН-ыг Дээд шүүх бүртгэсэнгүй 

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн өчигдөр болсон хуралдаанаас Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг буцаалаа. Түүний дээд шүүхэд гаргасан бичиг баримт зөрчилтэй байсан аж. Тодруулбал, хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудасны хүчинтэй байх хугацаа дууссан, гишүүдийн тоо Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй учраас Дээд шүүх бүртгээгүй аж. 
2023-10-25

АН-ын дунд шатны сонгуулиар 865 гишүүнийг нөхөн сонгожээ 

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат 431 дүгээр хорих ангид хүмүүжиж буй Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцжээ. Энэ долоо хоногийн эхээр ШШГЕГ-аас хүмүүс очиж, Д.Мөнх-Эрдэнийг дарамталсан тухай мэдээлэл тархсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ талаар “Авлига, албан тушаал, хулгайн гэмт хэргийн эсрэг ажиллах ёстой байтал үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ, тэр дундаа АН-ын гишүүдийг хорьдог. Түүнд үүсгэсэн хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийдэх боломжтой байсан. ШШГЕГ-аас тусгай ажилтнууд хорих ангид төлөвлөгөөт бус шалгалт хийсэн юм байна. Д.Мөнх-Эрдэнийг ирэх сард магадлангаар оруулах ёстой.
2023-10-20

Ард түмнийг гол дүрд тоглуулдаг Ардын намынхны “жүжиг”

Ард түмнээр, иргэдээр шийдвэр гаргуулж, ард нь хариуцлагаас мултраад үлддэг тэдний “технологи” дасал болчихож. Намууд,  улс төрчид сонгуулийн албан бус сурталчилгаагаа аль хэдийн эхлүүлснээс хойш ард түмэнд бүр ч их хайр зарлах биз.
2023-10-20

Мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байхтай холбоотой заалтыг хасахаар шийдвэрлэлээ

Хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр байгуулсан ажлын хэсгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахлахаар тогтлоо
2023-10-16

ҮАБЗ байр сууриа илэрхийл гэв 

Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Өглөөнөөс эхлээд хотын агаарын талаар хүмүүс ярилаа. Агаарын бохирдлын эсрэг түр хороог хуралдуулж, яаралтай тайлбар өг гэсэн шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн” гэсэн юм. Түүнчлэн “Ковидын хууль”-ийн хэрэгжилттэй холбоотой сонсголыг эрх баригчид хийлгэхгүй нь гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Тэгвэл тэрбээр “Даваа гарагт бүлгийн хурлаар энэ талаар хэлэлцсэн. Материал дутуу, судлах цаг хугацаа хэрэгтэй учраас түр хойшлуулах тухай ярьж байгаа. “Нүүрсний хэрэг”-ийн сонсголын хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж, манай намын хэд хэдэн хүнийг хассан. Одоо бас дарга нь өөрчлөгдөж байна. Бид эдгээр сонсголыг заавал хийхийг шаардах болно” гэлээ. 
2023-10-13

Г.Занданшатар: Сонгуулийн жилийн төсвийг сонгогчдын санал цуглуулахад чиглүүлдэг гажгийг засацгаая

Г.Занданшатар: Сонгуулийн жилийн төсвийг сонгогчдын санал цуглуулахад чиглүүлдэг гажгийг засацгаая
2023-10-03

“Хүний эрх ба үзэл санааны хоригдол форум” боллоо

Монгол Улсын Үндсэн хууль мэдэгтүн, сахигтун гэж эхэлдэг. Үндсэн хуулийг дээдэлнэ гэдэг бол төрийн өндөр дээд албан тушаалд очсон цагаасаа эхлүүлэн өдөр тутамдаа шийдвэр гаргахдаа хэрэглэх үүргийг хүлээдэг хэмээн онцоллоо.
2023-10-02

Д.Тогтохсүрэн: Автобуснуудын тендерийг цуцалж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо

Д.Тогтохсүрэн: Ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгч, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо
2023-10-02

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг...

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг...
2023-10-02

С.Баярцогт: Ерөнхийлөгч асан Х.Баттулга л миний эсрэг үйл ажиллагаа явуулдаг 

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны “Лиш” дээд чуулганыг энэ сарын 25-нд хийхээр болжээ. Үүгээр тус холбооны одоогийн тэргүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг чөлөөлж, орны хүнийг нь сонгох юм. Энэ тухай АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй удирдлага нь өчигдөр мэдээлэл хийв. Мөн 15 дэд даргынхаа хариуцаж буй чиг үүргийг танилцуулж, “АН-ын удирдлагын баг сүүдрийн Засгийн газар шиг ажиллаж эхэлсэн” гэлээ. С.Баярцогт “Бид жендерийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч байгаа. Манай удирдлагын багийн 36 хувь нь эмэгтэй. Цаашид намын дотоод үйл ажиллагааг шилэн, ил тод байлгах, АЭХ-ны тэргүүнд өрсөлдөж буй эмэгтэйчүүдээ танилцуулах үүднээс энэ сарын 23-нд шууд мэтгэлцээн зохион байгуулна” гэсэн юм.
2023-09-22

ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэх хүсэлтийг дахин гаргажээ 

Үүнд нь ИЗНН- ынхан “Манай намын 2018 оны нэгдүгээр сарын 27-ны Үндэсний хорооны хурлаар “Намын дарга нас барсан, өөр ажилд шилжсэн, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд орны хүнийг Үндэсний хорооноос сонгоно” гэсэн өөрчлөлтийг дүрэмд оруулсан. Үүнийг Дээд шүүх бүртгэж авсан атал өөрсдийнхөө эсрэг хариу өгөөд байна” гэсэн тайлбар тавьж байв. Гэвч даргаа албан ёсоор бүртгүүлэхгүйгээр тэд ирэх сонгуульд оролцох боломжгүй. Тиймээс “бууж өгч”, энэ сарын 9-нд их хурлаа хийн, Б.Батбаатарыг намын даргаар сонгон, баталгаажуулж, улмаар бүртгүүлэх хүсэлтээ дахин явуулжээ. 
2023-09-20

 Ардчилсан намыг хэн удирддаг вэ 

АН ирэх сонгуульд олонх болбол намын дарга Л.Гантөмөр нь биш, тэргүүн дэд дарга С.Баярцогт Ерөнхий сайд болох тохиролцоо хийжээ гэдгийг “өрсөлдөгч” фракцуудынх нь хүмүүсийн үг, үйлдэл илчлээд байна. Тэгэхээр алаагүй баавгайн арьсыг арав хуваахаар энэ намын фракцууд одооноос “зодолдож” буй байх нь.
2023-09-15

 Эрх баригч болох “мөрөөдөл” нь биелэх үү 

 Зөв хүмүүсээ нэр дэвшүүлж чадвал, мөн хоорондоо сайн нэгдэж ажиллавал ирэх сонгуулиар эрх баригч болох АН-ынхны “мөрөөдөл” биелэх боломжтой. Залуус, эмэгтэйчүүд, туршлагатай улс төрчдийн төлөөллөөс бүрдсэн удирдах баг нь оройхон гараад ширүүхэн дайрч, дээрх зорилгоо хэрэгжүүлнэ хэмээн тэд төлөвлөсөн байна. 
2023-08-31

АН-ын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг томиллоо 

Тэгвэл Л.Гантөмөр дарга олон фракцынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүйн тулд бүгдэд нь “бялуу” хүртээх шийдвэр гаргаж, 15 дэд дарга томилсон нь нийгмийн сүлжээнд “хэлэлцүүлэг” өрнүүлээд байна. Уг томилгоогоор Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нар АН-ын дэд дарга болов.
2023-08-30

МоАХ фракцынхан АН-ын ҮБХ-ны хурлыг үймүүлэв

Хэдэн жил талцаж, хэрэлдсэний эцэст намын даргаа сонгож, нэг дээвэр дор орсны дараах анхны ээлжит бус хурал “халуухан” болох нь тодорхой байсан. “Их эвлэрэл, өөрчлөлт, амжилт” уриатай уг хурлаар намынхаа дүрэм журмыг хэлэлцэхээс гадна тэргүүн дэд болон дэд даргаа томилж, ҮБХ-ны гишүүдийн нөхөн сонгууль явуулахаар төлөвлөсөн аж. Генсекээ томилно гэж байсан ч хэлэлцэх асуудлынх нь дараалалд энэ тухай байсангүй
2023-08-29

“Байгуулсан ардчиллаа бид бэхжүүлж чадсангүй” 

Ерөнхий сайд асан С.Баяр “Миний бие ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үеийн амьд гэрч төдийгүй, зарим үед идэвхтэй оролцогч, улс төрийн тайзнаа гардаг гол тоглогчдын нэг байсан. Манай улс 1950-иад оноос хойш ЗХУ болон зүүн Европ руу залуусыг сургахаар илгээж байлаа. Тэд мэргэжил эзэмшихээс гадна олон үйл явдлын гэрч болсон. Энэ бүхэн нь монголчууд ардчиллыг эрчимтэй эхлүүлэх нэг хөшүүрэг болсон юм. Үүний үр дүнд Монгол Ази тивийн социалист орнуудаас анх удаа олон намын тогтолцоотой, эрх мэдлээ хуваарилдаг, ардчилсан улс болсон. Том гүрнүүдтэй хил залгаа байдаг, байршлаасаа болоод дунд нь хавчигдаж ирсэн монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал юунаас ч илүү чухал.
2023-08-28