Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банк санхүү

 Бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээв 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны уржигдар, өчигдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Эл шийдвэр нь инфляцыг зорилтот түвшинд хүртэл бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа гэв. 
2023-12-15

Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангана.
2023-12-14

 АХБ хөдөө аж ахуй, тээвэр, худалдааны салбарт дэмжлэг үзүүлэх нь 

Түүнчлэн 100 сая ам.долларын өртөгтэй “Тогтвортой худалдаа-хилийн үр ашгийг сайжруулах” төслийг худалдааны салбарыг бэхжүүлэх, экспортын төрөлжилтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх нь. Үүний хүрээнд уур амьсгалд дасан зохицох байгууламжууд барих, хилийн боомтыг шинэчлэх, хяналт шалгалтын ухаалаг тоног төхөөрөмжүүд суурилуулах, худалдааг хөнгөвчлөх системийг сайжруулах зэрэг ажил хийхээр төлөвлөжээ. Бас хүн, мал, амьтны халдварт өвчин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотой биологийн халдварын тандалт, эрт илрүүлэг, хариу арга хэмжээг бэхжүүлэх замаар бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарах гэнэ. Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин “Дээрх төслүүд нь эдгээр салбарын бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, худалдааны үр ашгийг дээшлүүлэх, гадаад зах зээлд нэвтрэхэд ач холбогдолтой” хэмээв. 
2023-12-13

Монгол Улсад агаарын дундаж температур дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгджээ

Банк, санхүүгийн салбарынхан 2030 он гэхэд ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэх зорилго тавьсан. Арилжааны банкууд ногоон бонд гаргаж, гадны эх үүсвэр татсанаар ногоон зээлийн багц нийт зээлийн таван хувьд хүрч байгаа эерэг үзүүлэлт гарч эхэлжээ.
2023-12-12

АНУ-д ажилгүйдлийн түвшин буурчээ 

АНУ-д өнгөрсөн сард ажилгүйдлийн түвшин 3.7 хувь болж буурсан үзүүлэлт гарснаас шалтгаалж голлох валютуудын эсрэг ам.долларын ханш баасан гарагт чангарлаа. Тодруулбал, эл өдөр ам.долларын индекс 0.3 хувиар дээшлэн 104.13-т хүрсэн байна. Тус улсад арваннэгдүгээр сард 199 мянган ажлын байр бий болсныг Хөдөлмөрийн яамнаас нь мэдээлсэн юм. Эл дүнг 180 мянга байна хэмээн шинжээчид өмнө нь таамаглаж байсан билээ. Дээрх мэдээлэл цацагдахаас өмнө Японы Төвбанк мөнгөний зөөлөн бодлогоо өөрчилнө гэх хүлээлт үүссэнтэй холбоотойгоор “ногоон”-той харьцах иений ханш чангараад байсан юм. Японы мөнгөн тэмдэгтийн ханш 200 өдрийн дунджийг давж чангарсан тухай шинжээчид дурдаж байв. Тухайлбал, ам.долларын эсрэг ханш нь пүрэв гарагт бараг сүүлийн нэг жилд байгаагүй өндөр дүнгээр өссөнийг тэд онцолж байлаа. Харин дээрх мэдээлэл цацагдсаны дараа иений ханш ам.долларын эсрэг 0.15 хувиар суларч 144 болсныг “Reuters” дамжуулав. 
2023-12-11

ХААН Банкны ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол боллоо

Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт татахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд нээлттэй санал болгохоор ийнхүү анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүллээ.
2023-12-11

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлав 

Мөн банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, тус салбарын тогтвортой өсөлтийг хангана гэв. Банкуудын зохистой засаглалыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг оновчтой болгох хүрээнд банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй голлох эрсдэлүүдийг дотооддоо үнэлэх тогтолцоо бүрдүүлэх юм байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах нь. Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчид олгосон зээлийг ангилах, ангилал дээшлүүлэх, бүтцийг нь өөрчилж, дахин санхүүжүүлэх зохицуулалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчимд тулгуурлан уян хатан болгох ажлыг судлан шийдвэрлэх аж. 
2023-11-24

Ипотекийн зээлийн үлдэгдэл 7.2 их наяд төгрөгт хүрчээ

Аравдугаар сарын статистик мэдээллээр банкны системийн хэмжээнд олгосон ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 7 их наяд 272 тэрбум төгрөг болж нэмэгдлээ. Өнгөрөгч аравдугаар сард шинээр 235 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 120 гаруй тэрбум төгрөг нь жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрт хамаарч байна.
2023-11-23

Татварын уян хатан бодлого хэрэгжүүлэхийг хүслээ 

Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хувьд цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад татварын уян хатан бодлого, оновчтой зохицуулалт шаардлагатай, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бэлэн бүтээгдэхүүний экспортын гаалийн татварын талаар хөнджээ. Ноос, ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид малчид, хоршоодоос түүхий эдээ нийлүүлдэг учраас татварын нэгдсэн систем, эрх зүйн шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн ач холбогдол, хэрэглээг тэдэнд таниулах шаардлагатай байна гэв. 
2023-11-22

МХБ-ийн арилжааны дүн зургаан их наяд төгрөг давлаа 

Дээрх биржид өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд анх удаа нүүрсний туршилтын дуудлага арилжаа зохион байгуулсан билээ. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 15-наас төмрийн баяжмал худалдаж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн сарын 30-наас хайлуур жоншны баяжмал борлуулна гэж байв. Гэхдээ уг бүтээгдэхүүнийг худалдаж эхлээгүйг арилжааных нь мэдээнээс харж болохоор байгаа юм. Ташрамд дурдахад, МХБ-д бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд долоо, тавдугаар сарын 30-нд 10 их наяд төгрөг давж дээшилсэн статистик бий. Өчигдрийн байдлаар эл дүн 10.17 их наяд төгрөгт хүрэв. 
2023-11-22

 Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болов 

Тэгвэл валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаасаа 171.3 тэрбумаар буурч, 2022 оны мөн үеийнхээс 253.4 тэрбумаар дээшилсэн дүн болов. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 26.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 253.3 тэрбум, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 3.5 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний 86.4 хувийг хэвийн, 5.3-ыг нь анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл эзэлжээ. Тэгвэл чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Ингэснээр өмнөх сарынхаасаа 14.6, өнгөрсөн оны мөн үеийнхээс 472.6 тэрбумаар буурсан аж. Ийм зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэллээ. 
2023-11-18

33 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлт хийжээ

Мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцсийн байдлаар 33 их наяд төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн байна. Жилийн хугацааны өөрчлөлт нь төгрөг, валютын харилцах болон төгрөгийн хадгаламж нэмэгдсэнтэй холбоотой. Мөн валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар байгаа нь зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт өсөхөд нөлөөлсөн байна.
2023-11-17

МХБ 414 сая төгрөгийн арилжаа хийжээ

Монголын Хөрөнгжийн биржийн арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 414 601 504 төгрөгийн үнийн дүн бүхий 685 725 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 20 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-11-14

Инфляцын түвшин есөн хувь болов 

Улсын хэмжээнд инфляц есөн хувь гарсны дөрвөн нэгж хувь (44.4 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх байгаа нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй гэнэ. Инфляц өнгөрсөн сард есөн хувь болсны 3.2 нэгж хувь (35.6 хувь) нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсныг мөн дурдлаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатарт аравдугаар сард өмнөх сарынхаасаа 0.2, өнгөрсөн жилийн эцсээс 7.5, 2022 оны мөн үеийнхээс 9.4 хувиар өсжээ. 
2023-11-08

Монголбанк14.2 тонн үнэт металл худалдан авав

Монголбанк 2023 оны аравдугаар сард 867.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.2 тонн үнэт металл худалдан аваад байна.
2023-11-04

“НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах нь

Түүнчлэн дээрх тооцоо судалгаа, баримтууд болон Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан далд эдийн засаг, и-баримтын олголтын холбогдох судалгаануудыг гаргуулан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үүнд үүрлэсэн булхай луйвар, авлига хээл хахуулийн асуудлыг илчлэх замаар НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх боломжтойг танилцуулгадаа онцолсон юм.
2023-11-02

Унци алтны ханш 2000 ам.доллар давав 

Томоохон хэрэглэгч Энэтхэгт өмнөх долоо хоногт фестиваль болсонтой холбоотойгоор алтны худалдан авалт нэмэгдсэн нь ханшид мөн нөлөөлсөн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурал энэ долоо хоногт болох бөгөөд ямар шийдвэр гаргахыг хөрөнгө оруулагчид хүлээж буй аж. Баасан гарагт үнэт металлын спот ханш өнгөрсөн тавдугаар сарын дундаас хойш байгаагүй өндөр буюу 1.2 хувиар дээшилснээр унци нь 2009 ам.доллартой тэнцсэн юм. Палестины ХАМАС бүлэглэл Израил руу энэ сарын 7-нд довтолсноос хойш унци алтны үнэ 8.5 гаруй хувиар(150 ам.доллар) нэмэгдсэнийг “Reuters” уламжиллаа.
2023-10-30

Монголбанкны эх үүсвэрээр 552.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Өнгөрөгч долдугаар сараас зогсоод байсан ипотекийн зээлийг есдүгээр сараас эхлэн Монголбанк өөрийн эх үүсвэрээр үргэлжлүүлэн олгохоор болсон. Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ. Үүнээс Улаанбаатарын 3332 өрхөд 398.7,  орон нутгийн 1934 өрхөд 153.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
2023-10-30