НАСА-гийн хөөргөсөн New Horizons хөлөг 3.6 сая миль аялал хийсний эцэст Дэлхийн ванд хамгийн ойрхон зөрж өнгөрчээ. Дэлхийн гадаргуу дээр 7,700 миль аялах үедээ судалгааны робот олон зураг, мэдээллийг цуглуулсан бөгөөд роботын авсан зарим зураг төв дээрээ ирснийг НАСА олон нийтэд танилцууллаа.
Хамгийн сонирхолтой нь, Дэлхийн ван дээр АНУ-ын Роки уулнаас өндөр мөсөн уулнууд байгааг илрүүлжээ.
НАСА-гийн албаныхан үүнийг санаанд оромгүй үйл явдал хэмээн тодорхойлсон бөгөөд Сансар судлалын түүхэнд чухал тооцогдох үйл явдал гэжээ. Мөн Дэлхийн вангийн гадаргуу дээр томоохон нүх, толбо ажиглагдахгүй байгааг онцолж, энэ гарагийн гадаргууг залуу гэжээ. Өнгөрсөн мягмар гарагт судалгааны робот дэлхийн ванд 12,500 км-ээс ойр зайнд очсон төдийгүй хангалттай мэдээллийг цуглуулсан байна.