Италийн ром хотноо ирэх аравдугаар сарын 10-15-нд болох Ромын загварын долоо хоногт эх орноо төлөөлөн оролцох хүсэлтэй загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, үсчин, нүүр будагч, загварын гэрэл зурагчдыг бүртгэж эхэлжээ. Италийн төдийгүй дэлхийн загварын ертөнцийн томоохон төлөөллүүд болох Пьер Карден, Слава Зайцев нарт ур чадвараа гайхуулах боломжийг энэ үйл ажиллагаа олгох юм билээ. Монгол уран бүтээлчид болон монгол брэндээ дэлхийд таниулах эл боломжийг Монгол Италийн нийгэмлэгийнхэн олгож буй бөгөөд энэ сарын 30 хүртэл уран бүтээлчдээ бүртгэх аж.
Бүртгэлүүлэх утас: 99272624
Дэлгэрэнгүй мэдээллийг 99199025 дугаараас лавлана уу.