Монголд ирсэн жуулчдад үндэсний урлагийн тоглолтоор бэлэг барьдаг “Түмэн эх” чуулгын нэрийг нэгэн үзэгч нь гар дээрээ шивүүлээд амжжээ. Германы иргэн Теса Ангербрэнд зургадугаар сард Монголд зочилж, тус чуулгын тоглолтыг үзсэн аж. Тэрбээр нутаг буцсаныхаа дараа “Түмэн эх” чуулгын уран сайхны удирдагч Т.Отгонсүрэн рүү зурвас илгээж “Танай тоглолт үнэхээр гайхамшигтай сайхан болсон. Миний сэтгэлээс огт гарахгүй юм. Та өөрийнхөө чуулгын нэрийг үндэсний бичгээр бичсэн хувилбараар нь над руу илгээж тус болно уу. Би шивээс хийлгэх хүсэлтэй байгаа юм” хэмээн асуужээ. Тэр даруй нь нэрийн хуудас дээрх монгол бичгээр бичсэн зургаа авч явуултал герман бүсгүй зургадугаар сарын 23-нд өөрийнхөө хийлгэсэн шивээсний зургийг илгээсэн байна.
Ж.Сэлэнгэ