Австралийн Үндэсний ШУА-ийн баг хавчны авгалдай үржүүлэх газар хайж байх явцдаа Сиднейн эргийн усан доор дөрвөн сөнөсөн галт уул байгааг санамсаргүй олж илрүүлжээ.
Судлаачдын хэлснээр, “Эдгээр галт уул нь 50 сая орчим жилийн настай бөгөөд энэ нээлт нь Австрали Шинэ-Зеландаас хэрхэн тусгаарлагдсаныг тогтооход тус болж магадгүй. Урьд өмнө нь ийм галт уул олдож байгаагүй. Бид эдгээр галт уулыг анх олж харж байгаа нь энэ” гэжээ.
Сидней дэх “ВВС” телевизийн сурвалжлагч Жон Доннисонны мэдээлсннээр, Шинэ-Зеландад хэдхэн идэвхтэй гал уул байдаг аж. Австралид хамгийн сүүлд 5000 гаруй жилийн өмнө галт уулын дэлбэрэлт болж байсан байна.
Эх сурвалж: BBC