Дуурь бүжгийн эрдмийн театр Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчид болон орон нутгаас нийслэл хотыг зорин ирж буй дотоодын жуулчдад зориулсан үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх зорилгоор "Сонгодог пүрэв гариг" хөтөлбөрийг өнгөрөгч сараас зохион байгуулж эхлээд буй. Энэ сарыг дуустал үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд ДБЭТ-т “Балетын үдэш” гала концерт тоглох гэж байна.
Маргааш буюу долдугаар сарын 16-нд болох “Балетын үдэш” тоглолт орчин үеийн сонгодог бүжгүүдийг үзэгчдэд толилуулах бөгөөд тоглолтын хөтөлбөрт дэлхийн алдартай балетын хэсгүүд болон тусгайлан шинээр тавьсан бүжгүүд багтжээ. Тоглолтын тасалбар 8000-15000 төгрөгийн үнэтэй.