“Google map”, “Google Earth”-д түшиглэсэн бас нэгэн сонирхолтой технологи 2007 онд нэвтэрсэн нь “Google street view”. Тухайн орчны зургийг панорам буюу хэлбэрээр 36 хэмд тойруулан харуулах уг технологи анх Америкийн цөөн хотын зургийг л харуулж байсан бол өдгөө 155 хотын гудамжны зургийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернэт хэрэглэгчдэд хүргэж, газарчилж буй.
Дэлхий нөгөө өнцгөөс ч тухайн хотоор аялуулах чадалтай “Google street view”-д Улаанбаатар хот болон, Дархан-Уул, Орхон, Сайншанд, Багахангай зэрэг суурингууд өчигдөр нэгджээ. Улаанбаатар хотын панорам зургуудыг харахыг хүсвэл https://www.google.ch/maps/place/Ulaanbaatar,+Mongolia/ уг холбоосоор нэвтрэх боломжтой.
“Google Street View” технологид харуулж буй панорам зургуудыг ихэвчлэн машинаар явж авсан байдаг бол заримыг нь дугуйгаар, тэмээ унаж, завиар явж авсан байдаг аж.