Өмнөд Африкийн Кругер үндэсний паркт жуулчдын машины дэргэд арслангууд зээр агнаж, “үзүүлбэр” үзүүлсэн хэрэг гарчээ. Бүлэг аялагчид паркт явж байх үед хоёр арслан зам дээр гэнэтхэн гарч ирэн, зээр рүү дайрч, хормын дотор л хоолойг нь тастсан байна. Жуулчдыг цочирдуулсан эл явдал тэдний сууж явсан машинаас ердөө нэг алдын зайд болж өрнөсөн бөгөөд сониуч зарим нь машиныхаа цонхыг нээж арслангийн анг ойроос харжээ. Эл явдлаас ердөө сарын өмнө Йоханесбург дахь Гаутенг арслангийн паркт аялж явсан америк жуулчныг онгорхой цонхоор нь арслан үсрэн орж ирэн дайрсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Өнгөрөгч баасан гаригт болсон явдлыг Кэролин Данфорд дурандаа буулгажээ.