Увс аймгийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт долдугаар сарын 23, 24-нд Увс аймгийн бөхийн өргөөнд болно. Ойрадын их хаан Галданбошигт 1686 онд суурийг тавьж байсан түүхтэй Увс аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 22-25-нд Улаангом суманд болох юм. Олон үндэстний өлгий нутаг Увс аймгийн тэгш ойн арга хэмжээнд Улсын Филармонийн уран бүтээлчид “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолтыг хийх гэж байгаа нь энэ аж.
Тоглолтонд Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулгын дуучин соёлын тэргүүний ажилтан С.Баттулга, Д.Бурмаа, Н.Наранбаатар, Ц.Хулан, Т.Амина, П.Өнөржаргал, Л.Насанбуян, Б.Долгормаа, дуучин Б.Дэлгэрбаяр, Б.Номин-Эрдэнэ, С.Нямбаяр, Т.Отгонбаяр нар оролцоно. Концертыг төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар найруулжээ.