Өнөөдөр Чингис хааны морьт хөшөөт цогцолборын гадна талбайд “Nomadic fashion show” арга хэмжээ болно. “Монголын бахархал, үндсний урлаг, үндэсний хувцас, соёлоор нүүдэлчин язгуур соёлыг түгээе” уриатай болох арга хэмжээг “Женко тур бюро” “Торго” загварын салонтой хамтран зохион байгуулах юм.
Монголын 20 орчим ястан уур амьсгалын онцлог, угсаа гарал, өмсөх зориулалтаас шалтгаалан 400 орчим төрлийн дээл өмсгөл хэрэглэсээр иржээ. Нүүдлийн ахуйд зохицсон үндэсний хувцасны хийц нь тухайн цаг үеийн онцлог болон өнгөний бэлгэдлийг өөртөө шингээж, он жил улирах тусам улам баяжиж, уран нарийн хийцтай болж ирсэн байдаг. Уг уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, жуулчид олон нийттэй сурталчлах зорилготой загварын шоуны тасалбар ангиллаас хамаарч 40.000-100.000 төгрөгийн үнэтэй.