Жон Кеннедигийн нэрэмжит урлагийн төвөөс зохион байгуулсан “Tilt challenge” олон улсын богино хэмжээний кино уралдаанд монгол залуус түрүүлжээ. Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийн 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй уралдаанд Д.Мишээлээр ахлуулсан “Tilt Босго” багийнхан “Бэрхшээл босгоноос эхэлдэг” бүтээлээрээ алтан медаль хүртжээ.
13-22 насныхны дунд зарласан уралдааны ялагчид энэ сарын 20-26-нд Вашингтон хотноо болох Америкийн хөгжлийн бэрхгээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийн ойн арга хэмжээнд оролцох бөгөөд түрүүлсэн бүтээлийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн кино наадмын үеэр олны хүртээл болгох юм.
Уралдаанд түрүүлсэн бүтээлийг http://youcallmealice.tumblr.com/ энэ холбоосоор нэвтэрч орон, үзэх боломжтой.